3D орчныг ачаалж байна…

Улаанбаатарын Digital Twin

Digital Twin гэдэг нь бодит хотыг цаг хугацааны хувьд шинэчлэгддэг, орон зайн нарийвчлалтай 3D хуулбар юм. Энэ өгүүллэг Улаанбаатар хотын Digital Twin-ийг хэрхэн бүтээснийг давхарга давхаргаар нь харуулна.

↓ Доош гүйлгэнэ үү

Давхарга

Барилга байшин

Дэлгэрэнгүй барилгын давхарга нь хот төлөвлөлт, орчны шинжилгээ, онцгой байдлын удирдлагад зайлшгүй хэрэгтэй. Улаанбаатарын төв хэсгийн барилгуудыг 3D multipatch хэлбэрээр загварчилсан.

Суурь

Бодит орчны загвар

Нислэгийн зургаас (photogrammetry) боловсруулсан интеграцчилсан мэш нь газрын гадарга болон барилгын фасадыг өндөр нягтралтайгаар сэргээж, хотын бодит дүр төрхийг илэрхийлнэ. Энэ нь Digital Twin-ий хамгийн бодитой суурь давхарга.

Давхарга

BIM — дэлгэрэнгүй барилга

BIM (Building Information Modeling) өгөгдлийг ArcGIS дотор оруулснаар барилгыг бодит орон зайн хүрээнд удирдах боломжтой. Төв цогцолборын BIM загварыг давхар давхраар нь нээж үзэх боломжтой.

Дэд бүтэц

Замын сүлжээ

Хотын дэд бүтэц — зам, гүүр, шугам сүлжээ — олон салбарын шийдвэр гаргалтыг дэмжинэ. Замын сүлжээг гадаргад дрэйп хийж, тэмдэглэгээний хамт нарийвчлан харуулна.

Байгаль

Ногоон байгууламж

Модны давхарга нь хот, орчны шинжилгээнд үнэ цэнэтэй. Модны байршил, өндөр, титмийн голчийн мэдээллийг ашиглан 3D модыг динамикаар харуулна.

Хэрэглээ

Digital Twin-ий хэрэглээ

Digital Twin нь үер загварчлал, ногоон байгууламжийн менежмент, орчны шинжилгээ, хот төлөвлөлт, доторх-гадаах замчлал, хөрөнгийн удирдлага зэрэг олон хэрэглээг нэг платформ дээр нэгтгэнэ.

Бүрэн интерактив Digital Twin-ийг нээх →
Чөлөөт судалгаанд шилжиж байна…