Location Services
Монголын нутаг дэвсгэрт тохирсон ArcGIS суурь зураг, хаяг хайлт (geocoding), чиглэл тооцоо (routing) болон places API-г таны аппликейшн, системд хялбар холбоно.
Basemap · Routing · Geocoding
Esri ArcGIS technology · Монгол Улс
Агаарын зураг, хиймэл дагуулын мэдээ, IoT өгөгдлийг нэгтгэн газарзүйн мэдээллийн систем ашиглан орон зайн өгөгдөлд тулгуурласан системийн шийдлийг бүтээнэ.

Бидний тухай
Monmap LLC нь Esri-ийн Монгол дахь эрх бүхий дистрибьютер юм. Бид дрон зураглал, хиймэл дагуулын мэдээ ашиглан зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн систем, IoT аналитик болон deep learning технологийг нэгтгэн, байгууллага, засгийн газрын шийдвэр гаргалтыг дэмжих байршлын өгөгдлийн нэгдсэн цогц системийг бүтээдэг.
Манай баг мэргэшсэн GIS болон Геодезийн мэргэжилтнүүд орон зайн өгөгдлийн судлаачдаас бүрддэг. Бодит газар дээр цуглуулсан өгөгдөлд тулгуурлан хэмжигдэхүйц, найдвартай байршлын шийдэл гаргаж өгөх нь манай гол давуу тал юм.
Ажлын явц
Төсөл бүр өөрийн гэсэн өвөрмөц хэрэгцээтэй. Бид үйлчлүүлэгчийн зорилго, хэрэгцээ, газар нутгийн онцлог, технологийн нөхцөлд тулгуурлан хамгийн оновчтой шийдлийг боловсруулдаг.
Газрын хамрах хүрээ, шаардагдах нарийвчлал, үйлчлүүлэгчийн ашигладаг систем болон хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан тодорхойлж баримтжуулна.
Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, MAXAR хиймэл дагуул, LiDAR, IoT мэдрэгчийн аль хослол нь зардал, нарийвчлал, хугацааны хувьд хамгийн оновчтой болохыг тодорхойлно.
Агаар болон газрын зургийг ArcGIS Pro дээр ортофото, цэгэн үүл (point cloud), feature layer болгон хувиргаж, өгөгдөл цуглуулах AI загвараар автомат шинжилгээ хийнэ.
Web map, dashboard, REST API, Shapefile зэрэг үйлчлүүлэгчийн системд нийцсэн форматаар үр дүнг танилцуулна, ашиглалтын сургалт, техникийн дэмжлэг үзүүлнэ.
Үйлчилгээ
Монголын нутаг дэвсгэрт тохирсон ArcGIS суурь зураг, хаяг хайлт (geocoding), чиглэл тооцоо (routing) болон places API-г таны аппликейшн, системд хялбар холбоно.
Basemap · Routing · GeocodingBIM загвар, IoT мэдрэгч, GIS давхаргыг ArcGIS Indoors дээр нэгтгэн барилга, хотын бодит цагийн хяналт болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн замналыг автоматжуулна.
BIM · IoT · ArcGIS IndoorsҮер, гамшгийн тархалтын симуляц, аюулын бүс тодорхойлох Safety layer, хот төлөвлөлт болон дэд бүтцийн сүлжээний шинжилгээ хийнэ.
Flood Sim · Safety · NetworkArcGIS Pro-ийн deep learning загвараар дрон болон MAXAR хиймэл дагуулын зургаас машин, гэр, барилгыг автоматаар илрүүлж, тоон үзүүлэлтээр тайлагнана.
Deep Learning · UAV · MAXARБайршлын өгөгдөлд тулгуурласан зах зээлийн шинжилгээ — салбар, дэлгүүрийн байршил сонголт, худалдааны бүс хуваарилалт болон хэрэглэгчийн хүртээмжийн тооцоо.
Site Selection · Trade Area · BIWINGTRA дрон, MAXAR хиймэл дагуул, LiDAR болон GNSS хээрийн хэмжилтээр өндөр нарийвчлалтай орон зайн өгөгдөл цуглуулж, боловсруулалтад бэлэн ортофото, цэгэн үүл болон feature layer бэлтгэнэ.
UAV · LiDAR · GNSSГол төслүүд
ArcGIS Living Atlas-ийн Car Detection USA deep learning загварыг ашиглан WINGTRA дроноор 200 га нутгийг агаараас зураглаж, автомашины байршил, тоог см-ийн нарийвчлалтайгаар тогтоолоо. Нийт 2,234 тээврийн хэрэгсэл илэрсэн бөгөөд зогсоолын дүүргэлт, замын ачааллын шинжилгээний суурь өгөгдөл болсон.
Цагт 120 мм хур тунадас орох нөхцөлд Дэнжийн 1000 болон 7 буудал орчмын эрсдэлт бүсийг ArcGIS Pro Hydrology Toolbox ашиглан симуляцлав. Ингэснээр өнөөгийн хот доторх үерийн эмзэг бүсийг шинжлэн тодорхойллоо.
MAXAR WorldView-3 хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зургаас ArcGIS Pro 3.7 дээр тусгайлан сургасан Ger Detection загвараар 16,064 га судалгааны талбай дахь нийт 21,121 гэрийн байршил, тоог автоматаар тодорхойллоо. Энэ нь нийгмийн дэд бүтцийн хэрэгцээг тооцох суурь өгөгдөл боллоо.
Дроны зургаас автоматаар илрүүлсэн тээврийн хэрэгслийн тоо
WINGTRA · 200 га · УлаанбаатарХиймэл дагуулын зургаас автоматаар илрүүлсэн гэрийн тоо
MAXAR WorldView-3 · 16,064 гаDeep learning объект илрүүлэлтийн нарийвчлалын хувь
ArcGIS Pro 3.7 · Custom TrainingGSD нарийвчлал — WINGTRA One UAV зураглал
Ground Sampling Distance · 2–5 смХамрах салбарууд
BIM-GIS интеграц, барилгын дижитал загвар, гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтийн замнал болон хот орчмын дэд бүтцийн орон зайн төлөвлөлт.
BIM · 3D · Indoor GISСэргээгдэх эрчим хүчний байршил сонголт, уурхайн газрын зураглал, усны сав газрын хяналт болон ойн бүрхэвчийн өөрчлөлтийг алсын зайн тандалтаар (remote sensing) хянах.
Remote Sensing · MiningНийтийн тээврийн чиглэлийн оновчлол, замын сүлжээний шинжилгээ (Network Analysis), холбооны дэд бүтцийн зураглал болон хүргэлтийн сүүлчийн миль (last-mile) оновчлол.
Network · RoutingНутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө, кадастрын мэдээллийн систем, гамшгийн эрсдэлийн үнэлгээ болон хилийн зурвасын орон зайн хяналт.
Cadastre · PlanningТехнологи
Олон улсын байгууллагууд



Төрийн байгууллага











Хувийн байгууллага


Асуулт & Хариулт
Digital Twin буюу "дижитал ихэр" нь бодит барилга, хот, дэд бүтцийн нарийвчлалтай тоон хуулбар юм. BIM загвар, IoT мэдрэгч, GIS өгөгдлийг нэгтгэн бодит цагт шинэчлэгддэг энэ загвар нь ашиглалт, аюулгүй байдал, хот төлөвлөлтийн шийдвэрийг өгөгдөлд тулгуурлан гаргах боломжийг олгоно. Үүний үр дүнд зардал хэмнэж, эрсдэлийг бууруулж, шийдвэр гаргалтын хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.
WINGTRA One fixed-wing UAV нь GSD (Ground Sampling Distance) 2–5 см/пиксел нарийвчлалтай ортофото зураг авдаг бөгөөд байршлын нарийвчлал нь ±3–5 см байдаг. Объект илрүүлэх ажилд ±20 см, хот зураглалд ±10 см нарийвчлал ихэнх хэрэгцээг хангадаг. Газрын хяналтын цэг (GCP) ашиглан нарийвчлалыг улам нэмэгдүүлэх боломжтой.
Төслийн хэмжээ, нарийн төвөгтэй байдлаас хамаарч өөр өөр байдаг. Ойролцоогоор: 200 га UAV зураглал — 1–2 өдрийн нислэг, 3–5 өдрийн боловсруулалт; 16,000 га хиймэл дагуулын объект илрүүлэлт — 2–3 долоо хоног; Digital Twin суурилуулалт — 1–3 сар. Бид эхний уулзалтаар тодорхой хугацааны төлөвлөгөө, хүргэлтийн график гаргаж өгдөг.
Үйлчлүүлэгчийн системд тохирсон аль ч форматаар хүргэнэ: GeoJSON, Shapefile, KML/KMZ, GeoTIFF ортофото, LAS/LAZ цэгэн үүл, ArcGIS Feature Service (REST API), Web Map, Dashboard. ArcGIS Portal ашигладаг байгууллагад давхаргыг (layer) шууд нэмж өгөх боломжтой. Өөр систем ашигладаг бол тохирох форматыг хамтдаа сонгоно.
Тийм. Monmap LLC нь Монгол Улс дахь Esri-ийн цор ганц эрх бүхий дистрибьютер тул ArcGIS Desktop, ArcGIS Pro, ArcGIS Enterprise, ArcGIS Online зэрэг бүтээгдэхүүний лиценз, техникийн дэмжлэг, хэрэглэгчийн сургалтыг бид шууд үзүүлдэг. Мөн байгууллагын хэрэгцээнд тохирсон тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж өгнө.
Бид Монголын нутаг дэвсгэрийн суурь зураглал (Basemap), хаяг хайлт (Geocoding), чиглэл тооцоо (Routing) болон байршлын үйлчилгээг (Location Services) ArcGIS Enterprise дээр хэрэгжүүлэн аппликейшн, системд нэгтгэж өгдөг. Монголын хотуудын нарийвчилсан зураглал, гудамжны мэдээлэл тасралтгүй нэмэгдэж, тогтмол шинэчлэгддэг.
Төсөл эхлүүлэх
Байршлын өгөгдөл, UAV зураглал, Digital Twin болон Object Detection-тай холбоотой асуудлаараа бидэнтэй холбогдоорой. Эхний зөвлөгөө үнэ төлбөргүй.